Ойрын өдрүүдэд ковидын тархалт эрчимжиж, өдөр бүр өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Энэ хэрээр ковидын эмчилгээний эм,бэлдмэлүүдийн үнэ нэмэгдэж, олдоц ховордоод байгаа юм. Энэхүү асуудлын  талаар  иргэд цахим орчинд санал сэтгэгдлээ илэрхийлж, нэлээдгүй маргаан дагуулдаад байна. 

Өчигдөр хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Эрүүл мэндийн сайд болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудаас тодруулж, дараах асуултуудыг тавьсан юм. 



Өнгөрсөн дөрөвдүгээр сард ковидын халдвар авч,  шинж тэмдэг нь батлагдсан хүмүүст өвчлөлийн хэлбэрээс хамаарч эмчилгээний мөнгөн тэтгэмж Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар  шийдвэрлэсэн. Гэсэн ч өнөөг хүртэл энэхүү тэтгэмжийг олгож эхлээгүй байгаа юм. Энэ талаар бид удахгүй дэлгэрэнгүй сурвалжлах болно.