Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр оройны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                                                

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Өдөртөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Өдөртөө их төлөв цэлмэг.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 градус дулаан байна.