Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Бернардино Регацциони та бүхэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна.  

Мэндчилгээг үзэх

Монголын ард түмэнд, эрчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье!


Би Бээжин хотод суугаа Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Бернардино Регациони байна. Ковидоос өмнө би танай сайхан орон руу байнга аялдаг байсан.  Харин сүүлийн хоёр жил Ковидын хязгаарлалтаас болоод энэ бүхэн хэцүү болсон. Тиймээс, та бүхэнтэйгээ ийнхүү цахимаар мэндчилж байна. Ирэх 2022 онд биечлэн уулзах боломж завшаан олдоно хэмээн найдаж байна.

Ирэх “Бар” жил танд болон танай гэр бүл, хайртай хүмүүст аз жаргал хөгжил цэцэглэлийг авчирна гэдэгт чин сэтгэлэсээ найдаж байна. “Бар” бол хүч чадал, эр зоригоор дүүрэн амьтан. Тиймээс тэр бидэнтэй хамт Ковидын эсрэг тэмцэхэд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.  

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахин хүнд хэцуү мөчүүдтэй тулгарсан. Олон хүн ажилгүй болж, зарим нь бүр ойр дотны хүмүүсээ алдсан. Ядуурал ихсэж, олон хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй, гадаа тоглохын оронд гэртээ үлдэх шаардлагатай болсон.  
Энэхүү хүнд хэцүү үеийг эв нэгдэлтэйгээр, мэдлэг туршлагаа хуваалцаж даван туулахын ач холбогдлыг бид мэдэж авсан. Хэдэн арван жилийн турш Швейцар Монгол хоёр улс хоорондын найрамдал, эв нэгдлийн хүчтэй холбоотой гэдгээ харуулсаар ирсэн. Бид, Монгол Улсын иргэд, Засгийн газрыг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, ардчилал болон энх тайван, хүн нэг бүрийн болон ирээдүйн хойч үеийн төлөө дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлье.

 Ингээд та бүхэн ирж буй Бар жилдээ эрүүл энх, аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!