Х.Уянга
12 сарын 03, 2025
“Physical Asia” шоунаас эхтэй Монгол Солонгосын багуудын нөхөрлөлийн түүх шинэ нэвтрүүлгээр үргэлжлэхээр боллоо. Тодруулбал, Netflix-ээс “Physical Asia: Welcome To Mongolia” нэртэй цоо шинэ цувралаа энэ сарын сүүлээр олон нийтэд хүргэхээ мэдэгдлээ.
Тус шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьж, харин Солонгосын багийн ахлагч Ким Дунхён, "Хэрэв тэмцээнд ялбал шагналынхаа мөнгөөр Монголд очно" хэмээн амлаж байсан билээ. Тэд амлалтаа биелүүлж, Монголд дахин уулзан, үзэгчдэд шинэ сорилт, шинэ өнгө төрхийг харуулах гэнэ.
Шинэ нэвтрүүлэгт Солонгосын талаас Ким Дунхён, Амотти нар, Монголын талаас Б.Орхонбаяр, Э.Лхагва-Очир нар оролцох бөгөөд нийт 4 ангитай байх юм байна. Урьдчилсан байдлаар эхний хоёр анги энэ арванхоёрдугаар сарын 24-нд цацагдах бол дараагийн 3, 4-р анги 7 хоногийн дараа 31-ний өдөр Netflix-ээр үзэгчдэд хүрэх ажээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.191.99] ・ 2025.12.08 Хариулах
amazing how i wait it omg
Зочин [66.181.160.47] ・ 2025.12.04 Хариулах
Амжилт
Зочин [202.9.41.14] ・ 2025.12.03 Хариулах
Sda netflix 1 sar nemej sungahnee zail2
Зочин [94.191.136.63] ・ 2025.12.04 Хариулах
Сүртэй ш дэ сарын 4 хөн доллар
Санал болгох
1 COP17: Loro Piana CEO Frédéric Arnault Joins UNCCD in Ulaanbaatar, Showcasing Mongolia Cashmere Supply Chain Partnership
2 COP17: Mongolia’s ‘National Green Lab’ Unveils 15 Flagship Initiatives to Tackle Desertification
3 COP17: EU and European Investment Bank Announce €100 Million Framework Loan to Support Mongolia’s Forestry Sector
4 COP17: Former President Moon Jae-in Delivers Keynote Calling for Global Solidarity to Combat Desertification
5 COP17: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үедээ эрүүл очноо өвлүүлэн үлдээх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг