АНУ-ын Флорида мужид өчигдөр буюу мягмар гарагт нэгэн бүсгүй өглөөний гүйлтэндээ гарч явахдаа замын хажууд хүний толгой байхыг олж харжээ. 

Улмаар цагдаад дуудлага өгснөөр тус мужийн хүн амины хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгчид ойролцоох модон дунд нэгжлэг хийж эхэлжээ. Мөн тэд олон нийтийн тусламжийг хүссэн байна.

Энэ талаар Цагдаагийн офицер Йоланда Фернандез “Ямар нэг сэжигтэй зүйл болохыг харсан бол бидэнд мэдэгдэхийг олон нийтээс хүсэж, тусламж гуйж байна. Мөн бид хэд хэдэн сэжүүр олсон бөгөөд түүнийхээ мөрөөр мөшгиж байна” гэжээ.

Цогцсын их биеийг олоогүй учир хохирогчийн нас, хүйс, үндсийг тодорхойлох боломжгүй байгаа аж. 

Уг хэргийг сүүлийн 48 цагийн дотор гарсан гэж цагдаагийн албанаас үзжээ. Мөн толгойг олж харсан бүсгүй ням гарагт тэр замаараа гүйхдээ онц содон зүйл хараагүй хэмээн мэдэгдсэн байна. 

“Хэргийн газрын ойр хавьд хяналтын камер байгаагүй. Шүүх эмнэлгийн ажилтнууд хэзээ нарсан барсан, хэр удаан хугацаанд гадаа байсныг тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ би уг хэргийг хэргийг толгой нт олдсон газарт болсон гэж бодохгүй байгаа” гэж Цагдаагийн офицер Йоланда Фернандез хэлжээ.

Мөн тэрээр “Цагдаагийн алба сураггүй болсон хүмүүсийн жагсаалтыг үзэж байгаа ч цогцсын нас, хүйсийг тогтоогоогүй нь хүндрэл учруулж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN