ЛОНДОН. /Sunday Times/. Их Британийн цэргүүд Ирак болон Афганистанд цэргийн гэмт хэрэг үйлдэж тэр дундаа энгийн иргэдийг эрүүдэн шүүж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй бөгөөд иймэрхүү үйлдлийг нь Их Британийн цэргийн удирдлага нуусан байж магадгүй байгаа тухай нууц баримт бичгүүдэд дурдсан байна.

Их Британийн Зэвсэгт хүчний тусгай хэлтэс болох Агаарын десантын тусгай албаны /SASбүрэлдэхүүнд багтдаг цэргүүдийн нэг нь хүн амины хэрэг үйлдсэн тухай болон Шотландын “Black Watch” цэргийн анги хэлтсийн дайчид хоригдлуудыг зодож, эрүүдэн шүүж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлуудын талаар Ирак, Афганистан дахь Их Британийн цэргүүдийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цэргийн мөрдөн байцаагчдын мэдэгдсэнийг “Sunday Times” сонин болон “Би-би-си” телевиз иш татан мэдээлсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааг гурван хэрэг дээр төвлөрүүлэн явуулж байгаа аж. Тодруулбал, “SAS”-н тусгай хүчний ажилтан 2012 онд Афганистанд гурван хүүхэд, нэг залууг буудан хөнөөсөн, 2003 онд Иракийн Басра хотын шоронгийн хоригдлуудыг  дээрэлхэж, хоёр хүний аминд хүрсэн, 2003 онд Иракийн цагдаагийн амийг хөнөөсөнтэй холбоотой хэргүүдийг мөрдөн шалгаж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг