Замын цагдаагийн албанаас мэдээлснээр баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт дараах байдлаар мөрдөгдөнө. 

Тухайлбал:

  • 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний Даваа гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2019 оны нэгдүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлнэ.

Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулын овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс цагдаагийн алба хаагчид хуваарийн дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах гэнэ.