НДШ төлөлтийн тодорхойлолтыг ТҮЦ машинаас аваарай

Х.Оргил
06 сарын 05, 2018

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.  Энэ бол төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг бэлтгэн нэвтрүүлж байна. 

ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулах юм. Тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байна

Холбоотой сэдвүүд

нийгмийн даатгал түц машин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.