NBA-ын од Ламар Одом буудалцаан гарсан ресторанд байжээ

Б.Баясгалан
07 сарын 25, 2018

NBA-ийн од асан Ламар Одом энэ сарын 20-ны өдөр Нью Йоркийн Куйнс дэх "Хүүтерс" ресторанд буудалцаан гарах үед тэнд байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ламар Одом найзуудын хамтаар тус ресторанд байсан хэсэг хүмүүстэй маргалдсан байна. Ингэснээр маргалдсан этгээдүүд Ламар Одом болон түүний найзуудыг айлгах зорилгоор агаар руу хий бууджээ.

Гал нээсэн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд Нью Йорк хотын цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.



Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

ламар одом буудалцаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.