АНУ-ын Вашингтон мужид нэгэн үдэшлэгийн үеэр буудалцаан болсноор өсвөр насны нэг хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн байна. 

Цагдаагийн газрын мэдээлж буйгаар тус мужийн зүүн өмнөдөд болсон үдэшлэгийн үеэр гал нээсэн буутай этгээдүүдийг хайж байгаа аж. Цагдаагийнхны үзэж буйгаар буудалцаанд гар буу ашигласан бөгөөд сумны чиглэлээс үзвэл хэд хэдэн байрлалаас буудсан гэнэ. 

"Бидэнд олдсон сумны чиглэлийг үзвэл бид дор хаяж 3 бууч этгээдийг барих хэрэгтэй. Мөн тэднийг зэрэг галласан гэж ойлгож байгаа" хэмээн цагдаа нар мэдээлжээ. 

Тус үдэшлэг дээр амиа алдсан хүү Кристофер Браун нь 17 настай бөгөөд буудлагын үед амь үрэгдсэн цорын ганц хохирогч юм. Мөн нэг цагдаагийн офицер шархдаж, биеийн байдал нь маш хүнд байдалд байгаа аж. Бусад хохирогч аминд халгүй гэмтэл авчээ. 

Одоогоор буудалцааны шалтгаан тодорхойгүй байна. Цагдаа нар хэргийн газар хэт олон хүн цугларсны улмаас шаардлага хүргүүлэхээр аль хэдийн очсон байжээ. 


Эх сурвалж: Complex