Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулна.

Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсч, 54 төлөөлөгчийн орон тоо гарсан үндэслэл нь нас барсан-32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон-8 шүүхийн шийдвэрээр-6, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр-7, УИХ-ын гишүүнээр сонгогдсон-1 байна.

Энэ удаагийн нөхөн болон дахин сонгуулийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ирэх 6 дугаар сарын 19-нд ням нэгдсэн журмаар зохион байгуулна. 

Тус сонгуулиар аймгийн Хурлын төлөөлөгчийн 4, сумын Хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн Хурлын төлөөлөгчийн 2 мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1, нийт 2 тойрогт дахин сонгууль явагдана.