НӨАТ-ын урамшууллын 2020 оны 08 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 08 дугаар сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 07 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг.

2020 оны 07 дугаар сард явагдсан сугалааны тохирлын супер шагнал мөн 30 сая төгрөг байсан бөгөөд 84204283 сугалааны дугаартай иргэн супер шагналын эзэн болж, 30 сая төгрөг хожсон юм. 

Мөн :

  • 30.000 төгрөгийн азтан 29.956
  • 100.000 төгрөгийн азтан 3.030
  • 1 сая төгрөгийн азтан 319
  • 3 сая төгрөгийн азтан 39
  • 5 сая төгрөгийн азтан 4 тус тус тодорсон.