КАРАКАС. /TASS/. Ойрын хугацаанд ОХУ-ыг зорьж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж буйгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.

Тэрээр “Бидний нөхөр, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар өнөө орой би ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.  

Айлчлалын үеэр Н.Мадуро мөн Оросын бизнес эрхлэгчидтэй уулзана гэдгээ мэдэгджээ. Валдай клубын хуралдааны үеэр В.Путин Венесуэл, Казахстан, Филиппиний ерөнхийлөгчидтэй уулзана хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг