Төлбөр тооцооны цахим дэд бүтцийг түүчээлэгч, Монголын анхны финтек “МОСТ Финтек” компанийн гүйцэтгэх захирал С.Оргилтой ярилцлаа.  


Цахим хэтэвчийг хэрэглээ болгосон буюу иргэдэд цаг хугацааг “бэлэглэсэн” 15 жил


Бэлэн мөнгөөр тооцоо эргэлдэж, гүйлгээ хийхийн тулд заавал банканд очиж очерлож байсан үеийг бид бараг мартчихсан. 

Мөнгөө тоолоод, торлоод банк явдаг байсан тэр үед бид цахим шилжилтийг анхлан эхлүүлсэн юм. Тухайн үед банк хоорондын гүйлгээг цахимаар хийхэд хүмүүс гайхаж зарим нь эргэлзэж ч үзсэн. Хүмүүс ойлгоогүй төсөөлөөгүй үйлчилгээг бид гаргаж байжээ. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн, гар утсаа гаргаж ирээд санхүүгийн бүх асуудлаа цахимаар шийдэж байна.  Платформ маань банкнуудын 60 хувийг өөртөө нэгтгэсэн. 

Энэ бүхнийг эргээд харахаар бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд хүмүүст асар их цаг хугацааг бэлэглэсэн юм шиг санагдаж байна. Цаг хугацааг юугаар ч үнэлшгүй үнэт баялаг шүү дээ. 

Өдгөө зориглон эхлүүлсэн ажил маань 1.7 сая хэрэглэгчтэй, банкнуудын 60 хувийг, 32 банк бус санхүүгийн байгууллагыг холбосон дундын платформ болж өргөжсөн байна.

Өнөөдөр бид E-Mongolia-тай тэнцэхүйц хэмжээний хэрэглэгчидтэй. Зах зээлээ, үйлчилгээгээ хүргэх орон зай маань тэр хэмжээгээр тэлсэн хэрэг. 

Бичлэг үзэх:


Хэрэглэгч төвтэй ажилласны учир үнэнч, үнэ цэнтэй хэрэглэгчидтэй болсон

Бид анхнаасаа платформоо хэрэглэгч төвтэй байлгах гэж хичээж ирсэн.  Энэ нь ашиглахад эвтэйхэн байлгах шийдэл юм.

Тэр хэрээрээ манай хэрэглэгч нар одоо ч манайхыг үнэнчээр хэрэглэсээр байдаг. Ард нь бидний бизнес өргөжиж тэлсээр яваа учир хэрэглэгч нарынхаа итгэлийг алдахгүй байхыг хичээж явна.

Яагаад үүнийг онцолж байна вэ гэхээр энэ олон жилийн турш олон шинэ апп гарч ирлээ. “Most money”-г яагаад одоог хүртэл ашиглаж байгаа вэ гэж асуухад хэрэглэхэд эвтэйхэн, энгийн, ойлгомжтой учраас гэж хариулдаг. 

Сүүлийн 1 жилийн байдлаар тоон үзүүлэлтээ харах юм бол өнгөрсөн оноос 25 хувиар өссөн. Тэгэхээр жил 25 хувь өсөлттэй явж байна тэгэхээр иймэрхүү байдлаар Монгол Улсын бүх иргэдийг хамрах төлөв харагдаж байна.


Яагаад технологийн компанийн хувьцаа худалдаж авах ёстой вэ?

Бид энэ 15 жилийн турш нүдэнд үл харагдах санхүүгийн дэд бүтцийг бий болгосон гэдгээрээ бахархдаг. Нэгэнт бид аль ч санхүүгийн байгууллагын хараат бус, хэрэглэгч төвтэй бизнес учраас олон нийтэд хувьцаагаа санал болгох шийдвэр гаргасан.

Олон нийтийн эзэмшил болно гэдэг хэрэглэгчдэд сонголтоо хийх боломжийг өгч байна гэсэн үг шүү дээ. 

Бид үргэлж шинэ зүйлд тэмүүлж байдаг. Бэлэн мөнгөний гүйлгээг цахим болгосон бол удахгүй нотариатын үйлчилгээг цахимжуулах гэх мэт ажлуудыг эхлүүлсэн.

Өнөөдөр дэлхийн топ арван компанийн ихэнх нь технологийн компаниуд байна шүү дээ. 

 Most money платформ дундын байх зорилготой 

Энэ зорилгынхоо хүрээнд IPO нэвтрүүлээд явж байна. 

Тэгэхээр олон нийт энэ хувьцаа дээр орж ирээд өөрсдийн хэрэглэж буй үйлчилгээнийхээ эзэд болоосой гэж бодож байна. 

Ер нь дэлхийд технологийн компаниуд толгойлж байна. Цаашдаа ч гэсэн технологиор удирдагдсан дэлхий ертөнц явах болно. 

Технологийн компани жил ирэх тусам өргөжих ирээдүйтэй. Үүний өгөөж нь мэдээж санхүү. Хувьцааны үнэ цэн үүнээс харагдана.

Манай компани биш дотроо гурван бизнесийн чиглэл салбараар дагнасан 3 компанитай учраас илүү асар их боломж бий.