О.Анужин
09 сарын 11, 2026
Азийн оюутны спортын холбооноос ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг Малайзын Кутан Баранг хотод зохион байгуулж байна. Арван орны 96 теннисчин өрсөлдөж буй оюутны аварга шалгаруулах тэмцээний тивийн аваргууд маргааш тодорно.
Монгол Улсаас дасгалжуулагч Б.Билгүүний удирдлага дор М.Тэмүүлэн /ҮБТИС/, Б.Болор-Эрдэнэ/СЭЗИС/, Л.Бат-Оргил /МУБИС/, Б.Дөлгөөн /МУИС/ нар өрсөлдөж байна. Манай тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн хасагдах шатанд шалгарсан. Мөн дан хос болон холимог хосын төрлийн шигшээ наймд БНХАУ, Тайванийн багуудтай оноолт таарлаа.

Өнөөдөр шийдвэрлэх тоглолтууд болж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.