Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Улаанбаатарын Их сургуулийн археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж, илрүүлсэн үнэт зүйл бол Хүннүгийн хаад язгууртнуудын хэрэглэж байсан эртний Ромын шилэн аяга юм.

Малтлага судалгаагаар 3 төрлийн Ромын шилэн аяганы хагархай хэсгүүд илэрч олджээ. Эдгээр хагархай хэсгүүдийг эвлүүлэх боломжгүй байсан бөгөөд цор ганц бүтэн аяга маань ажээ.

Уг аяга нь Ромын эзэн гүрний үед язгууртнууд хэрэглэдэг байсан шилэн аяга гэдгийг судлаачид тогтоосон юм.

Аяга нь 1 мм зузаантай, 200  грамм шингэн зүйлийн багтаамжтай.

Өдгөө дэлхийн томоохон музейнүүдэд эртний Ромын шилэн аяганууд 30 орчим байдаг. Азид бол цорын ганц байгаа нь Монгол Улс юм. Тус дурсгал 2300-2100 жилийн тэртээх аугаа их Хүн улсын асар их түүхэн эх сурвалж, соёлын өвийг хадгалж байгаагаараа юугаар ч солихын аргагүй түүхэн баримт билээ.

Өдгөө Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдэн Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж буй.