ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон эх орондоо анх удаа шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн байна.

Ингэснээр шагайн үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах бас нэг боломжийг олгож байгаа юм.

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв