Х.Оргил
03 сарын 08, 2020
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Нэгдүгээр сарын 9-нөөс эхлээд өнөөдрийг хүртэл 901 хүнийг ажиглалтад аваад байна. Энэ дотроос эмнэлзүйн шинж илэрсэн 262 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Улсын хэмжээнд 515 хүн 12 бэлтгэгдсэн байранд ажиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр өглөө манай улсад ажилладаг Франц улсын иргэнийг тусгаарласан. Тухайн хүнд халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул түүний ажиллаж амьдарч буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарласан. Энэхүү сум аймгаасаа 100 гаруй км орчим зайтай байдаг.
Мөн АНУ-д болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд оролцоод ирсэн Remax компанийн төлөөлөл 24 иргэн бий Гэтэл хуралд уригдан оролцсон Канад улсын иргэн коронавирустай болох нь тогтоогдчихоод байна. Одоогоор тус хуралд оролцсон Монголын 24 иргэний 16 нь эх орондоо ирсэн. Тэднийг тусгаарлаж, ажиглалтад авсан байна. Үлдсэн 8 иргэнийг ирсэн даруйд тусгаарлана. Иймээс энэхүү эгзэгтэй цаг үед гадаад орнууд руу аялахгүй байхыг зөвлөе.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.136] ・ 2020.03.10 Хариулах
albaar ingej taraagaad bgan bishvv har lalruud
Зочин [192.82.70.131] ・ 2020.03.09 Хариулах
Remax ын хоноцын шээснүүдэд төр төмөр нүүрээ харуулж нуусан нууцалсанг хорь ялла бууд
Зочин [202.126.88.153] ・ 2020.03.08 Хариулах
мѳнгѳтэй гарууд ѳвчин авчирах гэж санаатай яваад байгаа нь биш үү.арга хэмжээ ав
Зочин [202.126.89.86] ・ 2020.03.08 Хариулах
үхсэнээ хийгээд тэнээд бдаг да нууд вэ гадаадаар тэнэж ирчээд монголоо гийгүүлж бгаа нь хаа бна
Санал болгох
1 KDDI Admits Subsidiary Sparked Devastating Mongolian Wildfire
2 Биологийн COP17: Улс орнууд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах амлалтдаа хүрч чадах уу?
3 Их далайн салхи тал нутагт: Сэргэн мандалт болон бароккогийн сод дэвшил Улаанбаатарт заларсан нь
4 Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг
5 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой