Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан PUBG Mobile төрлийн ДАШТ-д Монгол залуус амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ. Улмаар цом, 100 мянган ам.долларын эзэд болжээ.

Энэхүү амжилт нь Монголын Улсын спортын түүхэнд багийн спортын төрлөөр гаргаж буй хамгийн том амжилт болжээ.

Тэд дэлхийн томоохон байгууллагуудын өмнөөс оролцсон дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн тус амжилтыг гаргалаа. Монгол залуусыг төлөөлөн оролцож, ур чадвараараа дэлхийд гуравдугаарт орсон "Zeus" багийн тамирчид цахим тоглоомоор мэргэжлийн түвшинд хүрсэн гэдгээ нотолллоо. 

Тэд гуравдугаар байрын цомоо гардаж авсаныхаа дараа "Монголын и-спортын түвшинг өндөрт гаргаж гавьяа байгуулж чадлаа. Цааш цаашдаа дэлхийд танигдсан, бусад улсын багууд мэддэг, эмээдэг, олон олон өндөр амжилт гаргах чадвартай баг боллоо. Мөн энэ жил PMCO сонгон шалгаруултанд урилгаар орох байгаа. Энэ бол эхлэл" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.