УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувь гар өргөн дэмжсэнээр батлав.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" хэмээн тусгажээ.

Одоо мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил юм. Дээрх хууль мөрдөгдөж эхэлснээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил болж, дахин ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болж байна.

Ерөнхийлөгчийг сонгохтой холбоотой бусад зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт ороогүй.

Тус хуулийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяар дагаж мөрдөнө.