“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёр дах үе шатны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд хамгааллын салбар дахь цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол Улс дахь Хөтөлбөрийн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Хүүхдийг ивээх сангийн арга зүйн төв болон мэргэжилтнүүдийн хамтарсан багт ажлын байрны зөвлөгөө,  мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөн туслах үйлчилгээ зэрэг сайн жишгийг төсөл хэрэгжиж  байсан орон нутаг болон  аймаг, дүүргийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар хэлтсүүд, сум, хорооны түвшинд үргэжлүүлэн түгээнэ. 

Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд зориулан боловсруулсан гарын авлагуудыг сургалтын суурь материал болгон хэрэглэхэд  зориулж сайжруулан боловсруулах юм.

Үүнээс гадна “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн сургалтын тогтолцоог тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд үндэсний сургагч багш, хөтөлбөрийн чиглүүлэгчдийг бэлтгэх, эцэг эхэд зориулсан хөтөлбөрийг зохион байгуулах, чиглүүлэгчдийг бэлтгэх, дадлагажуулах зэрэг сургалтуудыг үе шаттай зохион байгуулах хүрээнд хамтран ажиллахаар боллоо