Монгол Улс Азийн хамгийн энх тайван таван орны нэг болжээ

Австралид төвтэй Institute for Economics and Peace-ээс жил бүр гаргадаг Global Peace Index-ийн тайланд Монгол Улс дэлхийн 163 орноос 37 дугаарт эрэмбэлэгджээ. Ингэснээр Ази тивдээ тавдугаарт жагсаж байгаа юм. 

Тус индекс нь улс орнуудын энх тайванч байдлыг гэмт хэргийн түвшин, дотоод болон гадаад мөргөлдөөн, зэвсгийн хэрэглээ зэрэг 23 тоон болон чанарын үзүүлэлтээр 1–5 онооны системээр үнэлдэг бөгөөд оноо бага байх тусам илүү энх тайванч улс гэж үздэг.

Тайланд дурдсанаар Монгол Улс бүс нутагтаа харьцангуй тогтвортой улс төрийн орчин, гадаад зэвсэгт мөргөлдөөнд оролцох түвшин бага, олон нийтийн аюулгүй байдлын үзүүлэлтүүд харьцангуй сайн зэрэг шалгуураар эерэг үнэлгээ авчээ.

Азийн жагсаалтыг Сингапур тэргүүлж, удаах байруудад Япон, Малайз, Бутан улсууд орсон байна. 

Монгол Улс сүүлийн жилүүдэд "Дэлхийн энх тайвны индекс"-ийн эхний 50 улсын тоонд тогтмол багтаж байгаа юм.


Эх сурвалж:Institute for Economics and Peace, Global Peace Index 2025 тайлан

Холбоотой сэдвүүд

тайлан суудалгаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.