Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долдугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ.

Монгол Улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:

  • Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
  • Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
  • Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
  • 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртэв.

О.Анирчулуу Олон улсын физикийн олимпиадада гурван жил дараалан оролцож, гурав дахь ( 2 мөнгө, 1 хүрэл) медалиа хүртэж байгаа бол 10 дугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэн байна. 

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдана.