Арабын нэгдсэн Эмират улсад энэ оны долдугаар сарын 3-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эзэлжээ.

Тодруулбал “Шинэ үе” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун нар хүрэл медаль, “Байгаль эх” лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлсэн байна.

Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад Монгол улсаа төлөөлж МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Л.Ариунцэцэг, профессор Б. Болдгив, дэд профессор Г.Баярмаа, дэд профессор Д.Нарангарвуу, Улаанбаатар хотын “Шинэ үе” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл, “Байгаль эх” лицей ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй, Нэгдүгээр сургуулийн сурагч 12 дугаар ангийн сурагч Л.Индра, Шинэ Эхлэл ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Т.Намуун нар оролцсон байна. 

Нийт 80 орны 304 сурагч биологийн шинжлэх ухааны “Амьтны анатоми, физиологи”, “Эсийн биологи”, “Экологи”, “Зан төрх”, “Генетик”, “Эволюци”, “Ургамлын физиологи”, “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр мэдлэгээ сорин өрсөлджээ.