Монгол эмэгтэй Казакстанд НҮБ-ын системийг тэргүүлэн ажиллана

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс Монгол Улсын иргэн Раднаарагчаагийн Сарангоог Бүгд Найрамдах Казахстан Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэн ажиллах Суурин зохицуулагчаар томилсон талаар НҮБ-аас мэдээллээ.

Тэрбээр олон улсын харилцаа, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр 25 гаруй жилийн туршлагатай дипломатч бөгөөд НҮБ болон дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан билээ.

Суурин зохицуулагч нь тухайн оронд хэрэгжиж буй НҮБ-ын бүх агентлаг, сан, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг уялдуулах, үндэсний хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжихэд чухал үүрэгтэй. Раднаарагчаагийн Сарангоо энэ чухал албыг хашсанаар Монгол Улсаас НҮБ-ын өндөр албан тушаалд томилогдож буй цөөн төлөөлөгчийн нэг болж байна.

Холбоотой сэдвүүд

нүб эмэгтэйчүүдийн эмч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.