МИАТ: Тийзээ онлайнаар захиалбал илүү хямд

Б.Баясгалан
06 сарын 13, 2019

МИАТ ТӨХК нь Амадеус компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гар утасны аппликейшнийг зах зээлд нэвтрүүлж байна. Та хэзээ ч, хаана ч нислэгийн тийз захиалах, нислэгийн мэдээлэл авах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Тус application-ыг ашиглан Берлин болон Гуанжоу хотын нислэгийн тийзийг илүү хямд үнээр авах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, та Берлин хот Баасан гарагийн шууд нэмэлт нислэг болон Гуанжоу хотын Пүрэв, Ням гарагийн нислэгээр зорчих бол www.miat.com эсвэл MIAT Application ашиглан илүү хямд үнээр нислэгийн тийзээ захиалан худалдан авна гэсэн үг.

Тусс апп-аар тийз захиалах зааврыг энд дарж үзнэ үү.

Берлин хотын нислэгийн энэхүү хямд үнэ нь зөвхөн Баасан гарагийн ОМ133/4 дугаартай хийх шууд нислэгт хүчинтэй.


МИАТ онлайн суудал захиалгын аппликейшнын давуу талууд:

- Нислэгийн тийз захиалах, худалдан авах
- Онлайн бүртгэл хийлгэх
- Нислэгийн цагийн хуваарь харах
- Нислэгийн төлөв харах
- Захиалга өөрчлөх, цуцлах


Эх сурвалж: МИАТ

Холбоотой сэдвүүд

аялал миат онлайн захиалга тийз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.