Н.Жавхлан
05 сарын 06, 2025
1948 оноос эхлэлтэй “Met Gala” загварын арга хэмжээ нь жил бүрийн 5 дугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк дахь Метрополитаны урлагийн музейд зохион байгуулагддаг.
Энд загварын бүхий л өвөрмөц шийдлүүд байхын сацуу урлаг, спорт, бизнесийн салбарын алдартнуудыг харах боломжтой.
Уг арга хэмжээ нь жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд хийгддэг ба алдартнууд тухайн сэдвийн хүрээнд хувцасладаг аж.Тухайлбал, 2024 оны Met Gala “Sleeping Beauties: Reawakening Fashion” гэх сэдвийн хүрээнд зохиогдсон.
Харин энэ жилийн сэдэв “Superfine: Tayloring Black Styles” буюу өнгөт арьст эрчүүдийн хэв маягийг харуулжээ.
Түүнчлэн жил бүр өөр өөр алдартнууд тухайн арга хэмжээг хамтран явуулдгаараа онцлогтой аж.
Энэ жил A$AP Rocky, Pharrell Williams, Colman Domingo, Lewis Hamilton, нар Anna Wintour-тай хамтран зохион байгуулсны сацуу хүндэт тэргүүлэгчээр Lebron James ажиллаад буй.
Мөн тус арга хэмжээнд Моника Л.Миллерийн 2009 онд хэвлэгдсэн “Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity” гэх номоос сэдэвлэн хувцас, уран зураг, гэрэл зураг зэргээр үзэсгэлэн гаргажээ.
Түүнчлэн энэ жилийн тасалбарын өртөг 75,000 ам.доллар аж.
Зураг | Тайлбар |
![]() | Реппер, дуучин Doechii |
![]() | Комеди жүжигчин Mindy Kaling |
![]() | Реппер, дуучин Lauryn Hill |
![]() | Alicia Keys болон түүний нөхөр Swizz Beatz |
![]() | Shaboozey |
![]() | Jeremy O. Harris |
![]() | Zoe Saldaña |
![]() | Bad Bunny |
![]() | Sabrina Carpenter |
![]() | Cynthia Erivo |
![]() | Дуучин Rihanna 3-дахь хүүхдээ тээж буйгаа зарласан онцгой агшин |
![]() | Blackpink хамлагийн 3 гишүүн өөрсдийн төлөөлдөг брендийн хувцсыг амилуулсаар гарч иржээ. Лисагийн хувьд анх удаа тус арга хэмжээнд ороод буй. |
![]() | André 3000 |
![]() | Lorde |
![]() | S.Coups |
![]() | Nicki Minaj |
![]() | Doja Cat |
![]() | Lana Del Rey |
Эх сурвалж: Billboard.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.