Х.Оргил
02 сарын 19, 2020
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Тэрбээр энэ талаараа "Юм юм болж байна. Итгэхэд бэрх шүү дээ. Зохион байгуулалттай урьдчилан төлөвлөсөн дээрээсээ командтай гэдэг нь мэдэгдээд байна" хэмээн жиргэжээ.
Юм юм л болж бна. Итгэхэд бэрх шүү дээ. Зохион байгуулалттай урдчилан төлөвлөсөн дээрээсээ коммандтай гэдэг нь мэдэгдээд л байна
— Мэндсайхан ЭНХСАЙХАН (@Enkhsaikhan_PM) February 19, 2020
Прокурор үүрэг өгч тагнуул 2 хуудас мэдүүлэг аваад. Тэр мэдүүлэгт Юу асуусныг нийтэд ярих бололцоо гарах байлгүй дээ. Худлаа хэрэгт өөрийгөө хамгаалах хэрэгсэл нь юу болж байгааг ярих гэж ойлгоод байгаа
— Мэндсайхан ЭНХСАЙХАН (@Enkhsaikhan_PM) February 19, 2020
М.Энхсайханыг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхлээд байсан юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.177.253] ・ 2020.02.23 Хариулах
Энхмайханыг худлаа хоргоож Элбэгдоржийгоо хаацайлж цаг хожих маневр ч байж мэднэ