Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханы анхны шүүх хурал болсон билээ. Нийслэлийн хяналтын прокурор Г.Батбаярын саналын дагуу шүүх бүрэлдэхүүн түүнийг ирэх сарын 5-ныг хүртэл 12 хоног хорих шийдвэр гаргасан юм. Ингэхдээ нийгмийн сүлжээг идэвхитэй ашигласан гэсэн үндэслэлээр хорьсон.

Иймээс М.Энхсайхан болон түүний өмгөөлөгч уг асуудлаар ХЭҮК-д хандаад байгаа аж. Тус байгууллагаас уг асуудлаар шалгалт хийхээр болсон байна.

Нийгмийн сүлжээнд түүнийг эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл тараад байгаа ч уг асуудлаар гомдол ирээгүй гэв.