Х.Оргил
05 сарын 03, 2018
Энэ жил Монголын баг тамирчид Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн түүхт ой тохиож буй билээ.
“Мехико-1968” зуны Олимпийн XIX наадмаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиа эхэлсэн түүхтэй.
Монголын үндэсний олимпийн хорооноос уг түүхт ойг тохиолдуулан “Мехико - 1968” Олимпийн наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.