Английн Хунтайж Харри, Меган Меркл нарын хурим энэ бямба гаригт болох билээ. Тэгвэл сүйт бүсгүйн аав охиноо болон хааны гэр бүлийг шившигтэй байдалд оруулахыг хүсэхгүй байгаа учир хуримд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан талаараа мэдэгджээ. 

Ирээдүйн гүнгийн ахайтангийн эцэг эх бага байхад нь гэр бүлээ цуцлуулсан ч үргэлж холбоотой байдаг аж. Уламжлал ёсоор Их Британийн хааны ордны гүнжүүд ааваараа хөтлүүлэн хуримынхаа ёслолын үеэр сүмийн индэр рүү хүргүүлж байсан удаатай. Тэгвэл энэ удаа түүний ээж Дория Рагланд хөтлөх ажээ. Энэ бол урьд өмнө нь давтагдаж байгаагүй уламжлал юм. Түүний ээж африк гаралтай бөгөөд хүмүүнлэгийн ажил хийдэг нэгэн ажээ.