МАН гишүүдийн ёс зүйг онцгой анхаарна гэв

Х.Оргил
07 сарын 30, 2018

МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх болжээ.

Энэ ажлын хүрээнд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын эхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН-ын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна.  Мөн МАН-ын гишүүд оффшор бүсэд данс эзэмшдэг тухай  мэдээллүүдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, намын нэр хүндийг унагаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргажээ.
Энэ талаар МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдэгдэхдээ "Намын 28 дугаар их хурлаар нийгэмд хүлээлттэй байгаа нийгэмд шударга ёс сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор МАН-аас дорвитой алхам хийхийг зорино. МАН бол нэг дүрэмтэй нам. Энэ дүрмийнхээ хүрээнд бид намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах болно" гэсэн юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Холбоотой сэдвүүд

ман ман-ын их хурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.