Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төлөвлөгөөний дагуу хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, газар тариалан, ноолуур бэлтгэл,малчдыг дэмжих чиглэлээр зээл олгох бөгөөд орон нутагт малчдад хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлжээ. 

Засгийн газраас тус салбарт хуваарилсан 500 тэрбумын 200 тэрбумыг ноолуур бэлтгэлд, хаврын тариалалтад 100 тэрбум, малчдыг дэмжих чиглэлд 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байдаг. Тэгвэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Д.Лхамжав малаа эрчимжүүлэх зорилгоор тус зээлд хамрагдсан байна. Тэрбээр малынхаа үүлдэр угсаагсайжруулах, сайн үүлдрийн бог малтай болох зорилгоор уг зээлд хамрагдсан байна.

Хүү багатай 3 жилийн хугацаатай зээл учраас малчид сэтгэл хангалуун байгаа гэдгийгмалчин Д.Лхамжав онцолж байлаа. Тэрбээр “Малчдад зээлийн хэрэгцээ байсан. Малчид арилжааны банкнаас малаа барьцаалаад зээл авдаг. Хавар нь ноолуураар банкны өрөөтлөөд дахиад зээл авдаг. Харин энэ удаа Засгийн газраас 3 хувийн хүүтэй зээлийг малчдад олгож байгаа нь сайн шийдвэр боллоо” гэсэн юм. Хөдөө аж ахуйн 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо Аж ахуйн нэгж бол НӨАТ төлсөн байх эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.Мөн арилжааны банкнаас тавих журам зааврын хүрээнд материалаа бүрдүүлж өгөх ажээ