Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт өчигдөр гал гарсан.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодруулахад “Компани дээр галын онцгой байдлын алба ажилладаг. Хүч нэмэгдүүлэх зорилгоор 6 шугам нэмэхээр тоног төхөөрөмжийн тохиргоо, угсралт хийж байна. Энэ ажлын явцад гал гарсан. Шуурхай удирдлагаар хангаад галын асуудлыг шийдсэн. 

Үйлдвэрлэлийн горим өнөөдөр хэвийн үргэлжилж байна. Гал гарсантай холбоотойгоор өчигдөр гурван цаг орчмын хугацаанд тохиргоо, засвар хийсэн. Түлш шатаагүй, хоёрдугаар үйлдвэрийн, хоёрдугаар шугам гурван цагийн зогсолт хийгээд, өнөөдөр хэвийн ажиллаж байна" хэмээлээ.