Өмнөд Солонгосын “LG” электроникс компани Африкийн орнуудад хэрэгжүүлж буй хандивын үйл ажиллагааныхаа хүрээнд Этиоп улсын нэгэн хотод 100 гаруй ариун цэврийн өрөө барьж өгсөн тухай тус компанийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.

"ЁНХАП" агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын ахуйн цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгч болох “LG” компани нь Этиопын нэгэн хотод 115 айлын байшинд ариун цэврийн өрөөг нь тохижуулж, тоног төхөөрөмж суурилуулж өгсөн ажээ.

Компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, уг төслийг хэрэгжүүлэхээс өмнө тус хотод ариун цэврийн өрөө байдаггүй байсан бол одоо тус хотын оршин суугчид илүү эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн ажээ. Тус компаниас дээрх хотын оршин суугчдад гараа угаахын ач холбогдлыг мөн таниулан сурталчилсан ба энэ арга хэмжээ нь нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг