"Lego Technic-ийн тусламжтай та бодит зүйлийг бүтээж болно" гэж Дани улсын тоглоомын компани мэдээллээ. Тэд үүнийг батлахын тулд $3,000,000-оор Bugatti Chiron-ийг бүрэн хэмжээгээр нь хуулбарлан бүтээсэн бөгөөд энэ нь магадгүй хамгийн гайхамшигтай LEGO бүтээл юм. Мөн түүнийг жолоодох боломжтой гэнэ.

Нийт 1 сая гаруй LEGO Technic хэсгүүдийг ашигласан бөгөөд 1500 кг (3,300 фунт) жинтэй. Машинд 2,304 LEGO Power Functions хөдөлгүүрийг холбож, 5.3 морины хүчтэй, цагт нь 18 миль хүрэх боломжтой байна. Олон сарын цуцалтгүй хөдөлмөр бүтээн байгуулалтын эцэст тус машиныг Bugatti-ийн албан ёсны тест жолоодогч, Le Mans тэмцээний ялагч Анди Валласс Chiron-ний Техник хувилбарыг анх удаа жолоодохоор болжээ.