АНУ коронавируст халдварын эсрэг гурав дахь тунгийн дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа билээ. 

Энэ үеэр иргэдээ вакцинжуулалтад хамрагдаж,  вакцины талаар буруу, ташаа мэдээ мэдээлэл агуулсан контентод хариуцлагатай хандаж эхэлжээ. Учир нь сүүлийн үед вакцин аюултай, өвчин үүсгэдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, аутизм өвчний шалтгаан гэсэн худал мэдээлэл агуулсан бичлэгүүд ихээхэн гарах болсон юм.

Иймээс бичлэгийн томоохон платформ болох Youtube вакцин хийлгэвэл сөрөг нөлөөтэй мэтээр худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй утга агуулгатай бичлэгийг устгахаа мэдэгдсэн юм.

Дан ганц Youtube ч биш бусад томоохон платформууд ч вакцины талаарх сөрөг мэдээллүүдэд хориг тавьж эхэлсэн байна.

Тухайлбал, Reddit компани ковид-19 вирусын талаар худал мэдээлэл оруулсан NoNewNormal гэх нийгэмлэгийн цахим хуудсыг хаажээ. Мөн Twitter компани ковид-19 болон вакцины талаарх сөрөг жиргээнд тэмдэглэгээ тавих, шошго тавих, устгах зэрэг арга хэмжээ авч буй. Өнгөрсөн сард Твиттер нь АНУ-ын төлөөлөгч Маржори Тэйлор Гриний (R-Ga.) хаягийг бусдыг төөрөгдүүлсэн гэж үзэн хоёр сарын дотор хоёр удаа хаажээ.