2019 оны хамгийн өндөр орлоготой "Youtube"-чнээр найман настай хүү нэрлэгдсэн байна.

Райан Кажийн жинхэнэ нэр нь Райн Гуан юм. Тэрбээр "Форбес" сэтгүүлийн 2019 оны Youtube-ийн хамгийн өндөр орлоготой хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. “Райны ертөнц” хэмээх тоглоомын сувгийн ачаар ийнхүү алдаршсан тэрбээр өнгөрсөн жилийн жагсаалтыг 22 сая доллароор орлогоор тэргүүлж байсан юм.

Хүүг гуравхан настай байхад эцэг эх нь тус сувгийг эхлүүлсэн түүхтэй.  Гэр бүлийн хамтарсан тус сувгаар ихэвчлэн тоглоомуудыг хайрцагаас нь гаргаж буй бичлэг багтдаг. Мөн Райн тоглоомуудаар тоглож, сэтгэгдлээ хэлдэг байна. Одоо энэхүү суваг нь 23 сая хэрэглэгчтэй (subscribers)-тай болжээ. 

Forbes-ийн мэдээлснээр Кажи нь YouTubers-ийн элит бүлгүүдийн дунд багтдаг. Тэрбээр нэг жилийн хугацаанд 162 сая долларын орлогыг зар сурталчилгаанаас олжээ. Дөрвөн жилийн хугацаанд тус сувгийг 35 тэрбум үзэгч хүлээн авч үзсэн гэсэн тооцоолол байдаг. Тэд амжилтын хажуугаар мөн шүүмжлэлтэй ч тулгарсан бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах “Truth in advertising” бүлэг нь АНУ-н Холбооны Худалдаа хариуцсан хороонд (FTC)-д гомдол мэдүүлсэний улмаас тус сувгийн нэрийг сольсон аж. Тус бүлэг нь бүтээгдэхүүнүүдээ бичлэгээр гаргахын тулд төлбөр төлсөн эсэхийг тодорхой заагаагүй гэж буруутгасан байна. 

Форбесийн жагсаалтын хоёрт “Dude Perfect” суваг шалгараад буй. Энэхүү сувгийг 2018 оны 6 дугаар сарын 1-ээс 2019 оны 6 дугаар сарын 1-ний хооронд 20 сая долларын орлого олсны дараа өнгөрсөн жилийн 3-р байрнаас ахисан амжилт үзүүлжээ. 

Оросын 5 настай Анастасия Радзинская мөн хугацаанд 18 сая долларын орлого олсны дараа гуравдугаар байрт жагсчээ.