Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй цахимаар хуралдаж, коронавируст халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.

Манай улсын Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд буй.

Цахим хурлын үеэр Керри Гиин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж баталмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байна. Вакцин нийлүүлэх ажилд бүх талаар хамтран ажиллана" хэмээлээ.


Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэл мэдээлэл