Компьютер тоглоомд донтсон хүүгээ хооллож буй ээжийн бичлэг цацагдсан нь олны анхаарлыг ихэд татжээ.  13 настай Карлито Гарсиа нь "The Survival Rules" хэмээх онлайн тулалдааны PC тоглоомд донтсон хэмээн Daily Mail сонин мэдээлжээ. Түүний ээж Филлипин гаралтай 37 настай Лилибет Марвелийн хэлснээр хүүгийнх нь донтолт хоёр жилийн өмнө, шөнийн цагаар Наева Экски дахь интернет кафед тоглосноор эхэлжээ. 

Хүүгийн зуршил хяналтаас гарч сургуулиа орхин, ганцаараа “зомби” шиг суун өдөр, шөнөгүй тоглоомоо тоглох болсон байна. 


Бичлэгт,  тус хүү 48 цагийн марафонд оролцон завсаргүй тоглон, дэлгэцийг орхих байтугай хооллохоос ч татгалзсан хүүгээ хооллохоор ирсэн ээжийг харуулжээ. Ээжийгээ ирснийг ч анзаарах сөхөөгүй нүдээ компьютерт наасан хүүдээ гараараа аманд нь хоолыг нь дөхүүлэхэд амаа ангайн идэх хүүгийн дүр зураг олныг сэртхийлгэсэн байна. Хүү тоглоход нь саад болж байгаад ээждээ илт эгдүүцсэн байдалтай харагдана.

Гэсэн ч ээж нь “Миний хөөрхий хүүхэд. Чамд хэтэрхий их мөнгө байгаа болохоор маргааш хүртэл чамайг гэрт чинь хариулахгүй нь дээ! Чи бие засах хэрэгтэй байна уу? Хөөрхийлөлтэй үр минь, би чамайг маш их өрөвдөж байна. Чи үнэхээр уур хүрмээр юм” хэмээжээ.

Тэр хүүгээсээ эмээгийнх нь хүргүүлсэн витаминыг уухыг хүсч байгааг нь асууна. Эмээ нь түүнийг тэжээлийн дутагдалд орох вий хэмээн санаа зовдог аж. Марвел болон түүний нөхөр хүүгээ сургуулиас нь гарган хүүхдийнхээ донтолттой тэмцэхээр шийдсэн ч тийм амар биш болохыг тайлбарлажээ. 

Энэ талаар ээж нь "Би өмнө нь түүнийг тоглохыг нь болиулахын тулд хорьсон ч амжилт олоогүй, тийм болохоор одоо би өөр арга хэрэглэж байгаа. Түүний амьдралд юу ч тохиолдсон би түүний ээж. Тийм болохоор хүүгээ асарсаар байх болно” хэмээн хэлжээ.


Эх сурвалж: https://nextshark.com