Энэтхэгийн оршин суугч эмэгтэй 65 насандаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухай Daily Mail сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, хүүхдийн эцэг 80 настай гэнэ. Хүүхдээ байгалийн жамаар төрүүлсэн уг эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээж болсон бөгөөд өмнөх дээд амжилтын эзэд бүгд үр шилжүүлэн суулгах аргын тусламжтайгаар төрсөн аж.

Дэлхийн хөгшин ээжийн хувьд энэ нь хоёр дахь төрөлт юм. Тэрбээр найман жилийн өмнө хүү төрүүлж байжээ. Одоо эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлгээс удахгүй гарна гэж эх баригч эмч нар мэдээлсэн байна.

Нөхөн үржихүй, эх барих эмэгтэйчүүдийн эмч Шабир Сидикийн хэлснээр, энэ нь эмнэлгийн практикт маш ховор тохиолдол аж. “Энэтхэг эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт дунджаар 47 наснаас эхэлдэг. Үүний дараа тэд хүүхэд төрүүлэх боломжгүй болно. Энэ бол маш ховор тохиолдол” гэж эмч онцлон ярьжээ.

Одоогийн байдлаар 72 насандаа төрсөн Энэтхэгийн оршин суугч эмэгтэй хамгийн хөгшин ээжид тооцогдож байгаа боловч уг эмэгтэй үр шилжүүлэн суулгах аргын тусламжтайгаар төрсөн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti