Реалити шоуны од 37 настай Ким Кардашиан өөрийн нэрийн KKW брэндийн бүтээгдэхүүндээ зориулж нүцгэн зургаа авахуулжээ.

Энэ удаа тэрбээр өөрийн бие галбираа харуулахыг хүссэн бөгөөд сакура цэцгээр биеэ чимсэн зураг авахуулах саналаа гаргасан байна.  

Гурван хүүхдийн ээж хэдий ч боломж гарвал биеийнхээ галбирыг гайхуулж явдаг  тэрбээр уг бүтээгдэхүүнээ энэ сарын 14-нд худалдаанд гаргахаар зэхэж байгаа талаараа бичжээ.