Хятадын хамгийн алдартай гүн ухаантан Конфуцигийн хөшөөг өнөөдөр буюу"Намрын баяр"-ын үеэр багш, зохиолч түүний төрсөн нутаг болох Шандун мужид албан ёсоор нээлээ. 

Тус хөшөө нь 72 метр өндөр ба Хятад гүн ухаантаны дэлхий дээрх хамгийн өндөр хөшөө гэж эх сурвалж мэдээлжээ. 

Хөшөөний суурь нь 7.800 хавтгай дөрвөлжинг хамарсан байна. 

Тус төслийн удирдагчийн хэлсэнээр хөшөөний өндөрт ихээхэн ач холбогдол өгсөн бөгөөд 72 метр нь нэрт гүн ухаантны шавь нарын тоог илтгэж байгаа гэж Шинхуа агентлаг мэдээлжээ. 

Кунфуцигийн Судалгааны Институтийн тэргүүн Яао Чаомингийн хэлсэнээр дэлхийд өндөрт тооцогдох Конфуцигийн хөшөө нь дэлхий дахины хүмүүсийн анхаарлыг татахаас  гадна Хятадын соёлыг түгээн танилцуулахад хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.