"Хятадын үйлдвэр, худалдааны банк" /ICBC/ Монгол дахь төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. ICBC банк 2015 онд Монголд төлөөлөгчийн газраа нээх хүсэлт ирүүлсэн бөгөөд Монголбанкны захирлын зөвлөлүүд энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн хурлаараа зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн юм.  

Тус банк нь үйл ажиллагаагаараа Хятаддаа нэгдүгээрт, дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигддэг бөгөөд 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй аж.

Хятадын "Bank of China" Монгол улсад Төлөөлөгчийн газраа нээгээд гуравдахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Харин ICBC нь Монголд Төлөөлөгчийн газраа нээсэн Хятадын хоёрдох банк боллоо.