БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Баянхонгор аймагт ажиллаа. Шин Хаймин аймгийн Засаг даргатай уулзсаны дараагаар "БНХАУ болон Баянхонгор аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, давуу талдаа түшиглэн ажилснаар илүү хөгжих бүрэн боломж байна" гэв.