ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нар өчигдөр Баянхонгор аймагт ажиллаж, дурангийн мэс заслын нээлтийн арга хэмжээнд оролцов.

Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд олон ажил хийж байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэж, Баянхонгор аймагт хүлээлгэн өглөө. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр эмчилгээний шинэ боломжийг бий болгохын зэрэгцээ иргэдийн хувьд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй болж байна" гэдгийг онцлон хэллээ. Нээлтийн арга хэмжээний дараа тус аймагт дурангийн анхны мэс заслыг амжилттай хийлээ. 

Ингэснээр Баянхонгорчууд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорьж, хугацаа алдах шаардлагагүй болж байгаа юм.