Хятадад Hot Pot хоолны гурван төрлийн амтлагчны амттай оог хязгаартай хугацаагаар худалдаалж эхэлжээ. Шүдний оо үйлдвэрлэгч алдарт Leng Suan Ling компани нь халуун тогооны сүлжээ бизнес эрхлэгч Xiao Long Kan-тай хамтран уг хачирхалтай санааг гаргасан байна. Гурван төрлийн амттай тус ооны амт нь “Medium spicy”, “Sichuan spicy”, “Absurdly spicy” гэсэн сонголттой аж. 


Шүдний оо тус бүр нь “урьд өмнө байгаагүй өвөрмөц амттай” гэж тодорхойлсон ба хэзээ ч үзээгүй шүд угаах мэдрэмжийг амалжээ. Нэгэн хэрэглэгчийн хэлснээр эхэн үед огт халуун ногоотой мэт амтагдаагүй ч хөөсрөх тусам түүний аманд “гал” ассан мэт мэдрэмж төрсөн байна. 

Sina News-щ агентлагийн мэдээлснээр 3,957 ширхэгийг эхний гурван өдөрт худалдаалсан ба үлдсэн 300 ширхэгийг 30 юань буюу 4.40 ам.доллараар борлуулсан аж. Одоо борлуулалтад байгаа эсэх нь тодорхойгүй ч олон хүн тус оог туршиж үзэхээс татгалзаж буйгаа илэрхийлжээ.



Эх сурвалж: nextshark.com