Эх газрын Хятадтай байнга сөргөөцөлддөг "тэрслүү арал" Тайвань өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн түр байр байгуулж Хонконгийг орхин гарахаар төлөвлөж буй хүмүүсийг хүлээн авахад бэлдэж эхэлсэн байна. 

Тайваньд Хонконгийн 200 гаруй тэмцэгч одоогоор орогнож байна гэсэн мэдээлэл цацагдаж байна.

Тэднийг жуулчны визээр оруулсан, визийн хугацааг сунгахад тус арлын эрх баригчид тусалж, заримыг нь их дээд сургуульд элсүүлж, оюутны виз өгсөн байна. 

Түүнээс гадна бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг Тайвань руу нүүхэд тусалсан байна. Тайваны талаарх хэргийг хамаарах Хятадын хорооноос өнгөрсөн Баасан гаригт гаргасан мэдэгдэлд Тайваны Ардчилсан хөгжлийн намын эрх баригчид Хонконгийн хэрэгт хөнлөнгөөс оролцох улс төрийн хуйвалдаан явуулж, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд санаатайгаар саад учруулж байна гэсэн байна.


Эх сурвалж: Reuters