Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй 22.2 хувьтай байна

peak.mn
03 сарын 27, 2019

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ. 

Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны ирц 22.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 19 гишүүнээс дөнгөж дөрөв нь л хурууны хээгээ уншуулаад байна.

Тус байнгын хороогоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Гэсэн ч ирц бүрдээгүй учир Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал хүлээгдсээр байна.  

Холбоотой сэдвүүд

байнгынхороо хуульзүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.