Л.Баяржаргал
09 сарын 12, 2017
Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучилдаг 66 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Шалгалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар томилогдсон “Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүн хариуцан ажиллаа.
Шалгалтад 66 байгууллага хамруулснаас 14 байгууллага гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангажээ. Тусгай зөвшөөрөлгүй зуучлах үйл ажиллагаа эрхэлж байсан 33 байгууллагад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын тушаалаар хяналт, шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг энэ сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаагаар түдгэлзүүллээ.
Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.